Тусламж
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 8
1. Холбоо барих
АЗ (azzar.mn вэбсайт болон Android, iOS апп) платформыг Аз зар АПП ХХК ажиллуулдаг. Асуулт, санал, гомдлоо jackerenh@gmail.com хаягаар илгээх эсвэл 5515 1106 дугаарт залгана уу. И-мэйлд ажлын 2 өдрийн дотор хариулна.
2. Захидалдаа юу бичих вэ
Нэг захидлаар шийдэхийн тулд дараах зүйлсийг бичнэ үү:
- Бүртгэлдээ ашигласан и-мэйл хаяг эсвэл утасны дугаар.
- Асуудалтай зарын холбоос эсвэл гарчиг.
- Юу болсон, хэзээ болсон. Дэлгэцийн зураг байвал хавсаргана уу.
- Төлбөртэй холбоотой бол төлсөн цаг, дүн, QPay-ийн гүйлгээний дугаар.
- Вэбсайт эсвэл апп дээр болсон эсэх. Апп дээр бол утасны төрөл.
Нууц үгээ хэзээ ч бичиж илгээхгүй байхыг анхаарна уу. Бид нууц үг асуудаггүй.
3. Түгээмэл асуудал
- Зар оруулах төлбөр. Зарын санд бүртгэл бүр 14 үндсэн ангилал тус бүрт эхний энгийн зараа үнэгүй оруулна. Тухайн ангилалд дараагийн зарууд Төлбөртэй зар, тус бүр 1 500₮. Онцлох зар 4 500₮, 7 хоног онцлон харагдана. Тусгай зар 14 500₮, 10 хоног хамгийн дээр харагдана. Зар бүр 14 хоног нийтлэгдэнэ. Зар нь QPay-ээр төлсний дараа нийтлэгдэнэ. Олсон зүйлсийн зар оруулах үнэгүй.
- Төлбөр төлсөн ч зар нийтлэгдсэнгүй. Төлсөн цаг, дүн, зарын гарчгийг бичиж илгээнэ үү. Шалгаад зарыг нийтлэх эсвэл төлбөрийг буцаана.
- Холбоо барих төлбөр. Олсон зүйлсийн зар дээр зар нийтлэгчийн утасны дугаарыг харахад 3 000₮ төлнө. Нэг зарын дугаарыг нэг л удаа төлнө. Зарын сан дээр холбоо барих үнэгүй.
- Төлбөр төлсөн ч дугаар харагдсангүй. Төлсөн цаг, дүн, зарын холбоосыг бичиж илгээнэ үү. Шалгаад эрхийг нээх эсвэл төлбөрийг буцаана.
- Зар харагдахаа болив. Нийтэлснээс хойш 30 хоногийн дараа зар хугацаа өнгөрсөн төлөвт шилжинэ. Олсон зүйлсийн зар архивт үлдэх ба холбоо барих боломжтой хэвээр.
- Утасны дугаар, нэрээ өөрчлөх. Дугаараа Миний зарууд хуудсанд, харагдах нэрээ Тохиргоо хуудсанд өөрчилнө.
- Зөрчилтэй зар. Зар бүрийн дэлгэрэнгүй хуудсанд байрлах Ажилтанд мэдэгдэх товчоор мэдэгдэнэ үү. Бүртгэл шаардахгүй.
4. Бүртгэлээ устгах
Бүртгэлээ өөрөө устгах боломжтой. Апп дээр Тохиргоо хэсгийн доод талд, вэб дээр Миний зарууд, дараа нь Тохиргоо хэсгийн доод талд байрлах Бүртгэл устгах товчийг дарна. Юу устаж, юу үлдэхийг Бүртгэл устгах хуудсанд бичсэн.
Бүртгэлдээ нэвтэрч чадахгүй бол и-мэйл хаяг эсвэл утасны дугаараа дурдаж jackerenh@gmail.com хаягаар хүсэлт илгээнэ үү. Ажлын 7 хоногт багтаан устгана.