Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 8
1. Ерөнхий зүйл
АЗ бол зар нийтлэх, гээсэн олсон зүйлийг эзэнд нь хүргэх платформ. Ажиллуулагч нь Аз зар АПП ХХК. Үйлчилгээ azzar.mn вэбсайт болон АЗ апп (Android, iOS) хэлбэрээр хүрнэ. Энэ нөхцөл хоёуланд нь адил хамаарна.
Үйлчилгээг ашигласнаар та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Бүртгэл үүсгэснээр та энэ нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна.
2. Бүртгэл
- Зар үзэхэд бүртгэл шаардахгүй. Зар нийтлэх, холбоо барихад бүртгэл хэрэгтэй.
- Та и-мэйл хаяг, Монголын утасны дугаар, эсвэл Google бүртгэлээрээ бүртгүүлнэ. Зөвхөн өөрийн хаяг, дугаарыг ашиглана.
- Нийтэд харагдах нэр нь автоматаар үүсгэсэн нууц нэр байна. Та Тохиргоо хуудсанд өөрчилж болно. Бусдыг төөрөгдүүлэх нэр сонгохгүй.
- Бүртгэлээ бусдад ашиглуулахгүй. Нууц үгээ нууцална.
- Та 18 нас хүрсэн байна.
3. Зар нийтлэх
- Зар үнэн байх ба таны өөрийн эзэмшлийн зүйлийн тухай байна.
- Нэг зүйлийг давхардуулж нийтлэхгүй.
- Зурган дээр бусдын царай, хувийн мэдээлэл байхгүй байна. Олсон зүйлсийн зарт 3 хүртэл, зарын сангийн зарт 10 хүртэл зураг оруулна.
- Ажиллаж буй утасны дугаар оруулна. Дугаарыг зөвхөн утасны талбарт бичнэ, гарчиг болон тайлбарт бичихгүй. Дугаар нь Холбоо барих товч дарсан хүнд харагдана.
- Нийтэлснээс хойш 30 хоногийн дараа зар хугацаа өнгөрсөн төлөвт шилжинэ. Холбоо барих боломжтой хэвээр.
4. Бусад эх сурвалжаас авсан зар
Зарын санд нээлттэй байдаг бусад зарын сайтаас авсан зар байж болно. Ийм зарыг АЗ шалгаагүй бөгөөд агуулга, үнэ, боломжтой эсэхэд хариуцлага хүлээхгүй. Зарын эх сурвалжийг зарын хуудсанд заана. Өөрийн зараа хасуулах хүсэлтийг хүлээн авмагц гүйцэтгэнэ.
5. Хориотой агуулга ба үйлдэл
Дараах агуулга, үйлдлийг хориглоно:
- Хууль бус бараа, үйлчилгээ, агуулга
- Хулгайн болон эзэн нь тодорхойгүй эд зүйл
- Залилан, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл
- Хүчирхийлэл, заналхийлэл
- Бэлгийн шинжтэй агуулга
- Үндэс угсаа, шашин, хүйс, бусад шинжээр ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан агуулга
- Бусдыг дарамтлах, доромжлох
- Спам, олноор давтан зар нийтлэх, автомат хэрэгслээр систем рүү хандах
- Бусдын утасны дугаар, зураг, бичиг баримт, хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэх
- Гарчиг, тайлбарын текстэд утасны дугаар бичих
- Нэг зүйлийг давхардуулж нийтлэх
Мэдэгдэл ирсэн эсвэл өөрсдөө илрүүлсэн тохиолдолд Аз зар АПП ХХК ийм агуулгыг урьдчилан мэдэгдэлгүй хасах, бүртгэлийг түдгэлзүүлэх эсвэл хаах эрхтэй.
6. Холбоо барих
- Олсон зүйлсийн зар дээр зар нийтлэгчийн утасны дугаарыг харах үнэгүй.
- Зарын сан дээр холбоо барих мөн үнэгүй.
- Дугаар харах нь зөвхөн холбогдох боломжийг олгоно. Хэлцэл амжилттай болохыг, эд зүйл эзэндээ хүрэхийг баталгаажуулахгүй.
- Техникийн алдаанаас дугаар харагдаагүй бол Тусламж хуудсаар холбогдоно уу.
7. Урамшуулал
Гээсэн зүйлийн урамшууллыг зар нийтлэгч өөрөө тогтоох ба хоёр тал өөрсдөө тохирно. АЗ урамшууллыг хүлээн авахгүй, дамжуулахгүй, баталгаажуулахгүй.
8. АЗ хэлцлийн тал биш
АЗ нь хэрэглэгчдийг холбох платформ. Зарын үнэн зөв байдал, барааны чанар, хэлцлийн үр дүнд АЗ хариуцлага хүлээхгүй. Худалдан авагч, худалдагч хоёр биечлэн уулзаж баталгаажуулахыг зөвлөж байна.
9. Мэдэгдэх ба хасах
Зар бүрийн дэлгэрэнгүй хуудсанд Ажилтанд мэдэгдэх товч байна. Шалтгааныг тогтсон жагсаалтаас сонгоно. Мэдэгдэл бүрийг шалгана. Нөхцөл зөрчсөн зарыг урьдчилан мэдэгдэлгүй хасах, бүртгэлийг түдгэлзүүлэх эсвэл хаах эрхтэй.
10. Хариуцлагын хязгаар
Үйлчилгээ түр тасалдах, мэдээлэл алдагдах, гуравдагч талын үйлдлээс үүдсэн шууд бус хохиролд АЗ хариуцлага хүлээхгүй. Хууль зөвшөөрсөн дээд хэмжээгээр хариуцлага хязгаарлагдана.
11. Өөрчлөлт
Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсан дээрх огноог шинэчилнэ.
12. Хууль ба холбоо барих
Энэ нөхцөл Монгол Улсын хууль тогтоомжид захирагдана. Асуулт байвал Тусламж хуудас эсвэл jackerenh@gmail.com хаяг, 5515 1106 утсаар холбогдоно уу.