Бүртгэл устгах
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 8
1. Аппаас болон вэбээс устгах
АЗ (azzar.mn вэбсайт болон Android, iOS апп) платформыг Аз зар АПП ХХК ажиллуулдаг. Бүртгэлээ өөрөө шууд устгах боломжтой:
- Апп дээр: Тохиргоо хэсгийн доод талд байрлах Бүртгэл устгах товчийг дарна.
- Вэб дээр: Миний зарууд, дараа нь Тохиргоо хэсгийн доод талд байрлах Бүртгэл устгах товчийг дарна.
Нууц үгтэй бүртгэлийн хувьд баталгаажуулахын тулд нууц үгээ бичнэ. Google, Apple бүртгэлээр нэвтэрсэн бол нууц үг шаардахгүй. Устгасан бүртгэлийг сэргээх боломжгүй.
Устгасны дараа и-мэйл хаяг, утасны дугаараа шинээр бүртгүүлэхэд саадгүй ашиглах боломжтой.
2. Юу устах вэ
- Таны бүх зар болон тэдгээрийн зураг.
- Таны нэвтрэх мэдээлэл: и-мэйл хаяг, утасны дугаар, Google болон Apple бүртгэлийн холбоос.
- Таны профайлын утасны дугаар болон харагдах нэр.
- Мэдэгдэл хүлээн авах бүртгэл.
3. Юу хадгалагдах вэ
Дараах зүйлс таны нэр, и-мэйлгүйгээр хадгалагдана:
- Төлбөрийн бичилтүүд. Нягтлан бодох бүртгэл, татварын шаардлагаар хадгална.
- Таны илгээсэн санал хүсэлт, мэдэгдэл. Нэр, и-мэйл нь арилна.
4. Аппдаа нэвтэрч чадахгүй бол
Нууц үгээ мартсан, дугаараа сольсон зэрэг шалтгаанаар бүртгэлдээ нэвтэрч чадахгүй бол jackerenh@gmail.com хаягаар хүсэлтээ илгээнэ үү (5515 1106дугаарт залгаж тусламж авч болно). Бүртгэлээ нотлох мэдээллийг асууж болзошгүй. Ажлын 2 өдрийн дотор хариулж, 7 хоногийн дотор устгана.
5. Холбоотой хуудсууд
Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого болон Тусламж хуудсаас уншина уу.